Сэтгэлзүйн тестийн тухай
Манай вебсайт дээрх сэтгэлзүйн тестүүд нь хэрэглэгч өөрийгөө илүү сайн таньж мэдэх, тухайн үеийн сэтгэлзүйн төлөв байдлаа ерөнхий байдлаар үнэлэхэд зориулагдсан танин мэдэхүйн хэрэгсэл юм.
Тестийг хэрхэн өгөх вэ?
- “Зөв” эсвэл “буруу” хариулт байхгүй
- Тайван, анхаарал сарнихгүй орчинд тест өгнө
- Асуултыг анхааралтай уншиж, удаан бодолгүй хариулна
- Өөрийн бодит мэдрэмжээр хариулах нь чухал
Үр дүнг хэрхэн ойлгож хүлээж авах вэ?
- Үр дүн нь таныг бүрэн тодорхойлох эцсийн үнэлгээ биш
- Өөрийгөө ойлгох, хөгжүүлэх нэгэн боломж гэж хүлээн авна
- Сөрөг мэт санагдсан дүгнэлтэд хэт эмзэглэхгүй байх
- Тестийн дүгнэлт болон бяцхан зөвлөмж нь хиймэл оюун ухаан (AI) ашиглан боловсруулагддаг тул сэтгэл түгшээвэл мэргэжлийн сэтгэлзүйчид хандахыг зөвлөе.
Энэхүү тест нь эмнэлзүйн онош, эмчилгээ, мэргэжлийн сэтгэлзүйн зөвлөгөөг орлохгүй.